Их Британи Хятадын 10 компанид хориг тавьжээ

Хятадаас Их Британид суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Их Британи Хятадын компаниудад тавьсан хориг арга хэмжээний талаар сэтгүүлчийн асуултад хариулав.

Сурвалжлагч: 11-р сарын 7-нд Британийн засгийн газар Оросын цэргийн үйлдвэрлэлийг дэмжсэн үндэслэлээр Хятадын 10 компани зэрэг олон үндэсний аж ахуйн нэгж, хувь хүмүүст хориг арга хэмжээ авахаа зарлав. Энэ талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч: Их Британийн талын үйл ажиллагаа нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна гэж Хятад улс эрс эсэргүүцэж, Их Британийн талд албан ёсны мэдэгдэл хийлээ.

Украины асуудлаар Хятад улс бодитой, шударга байр суурийг баримталж, энхийн хэлэлцээг идэвхтэй дэмжиж, улс төрийн зохицуулалтыг ахиулсаар ирсэн гэдгийг дахин хэлмээр байна.

Бид Их Британид алдаагаа засч, Хятадын компаниудад тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахыг уриалж байна. Хятад улс хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авна.